ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын 2018 оны А/17–р захирамжаар байгуулагдсан аймгийн эрүүл мэндийн салбарын 2023 оны  жилийн эцсийн хурал  2023 оны 12-р сарын 12-ны өдрийн  14 цаг 00 минутанд  Эрүүл мэндийн газрын  2 давхрын хурлын зааланд  боллоо. 

                   Хурлаар Эрүүл мэндийн салбар зөвлөлөөс 2023 онд хэрэгжүүлсэн  үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Аймгийн эрүүл мэндийн салбарын 2023 оны  статистик  дүн мэдээнд хийсэн танилцуулга цаашид анхаарах асуудлууд, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Баянтал, Шивээговь сумдын эрүүл мэндийн төвүүдийн  “Эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсэний хяналт”-ын талаар хийж буй ажлуудыг  танилцууллаа. Танилцуулгын дагуу салбар зөвлөлийн гишүүд   асуулт асууж хариулт авсанаас гадна цаашид хэрэгжүүлэх ажлын санал, зөвлөмж өглөө

          Эрүүл мэндийн салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа