ТҮҮХЭН ЗАМНАЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар нь анх 2009 оноос эхлэн бие дааж Эрүүл мэндийн сайдын 2009 оны 74 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2009 оны А/110 дугаар захирамжаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрыг

  • Эдийн засаг, удирдлага мэдээллийн,
  • Эмнэлгийн тусламжийн,
  • Нийгмийн эрүүл мэндийн гэсэн 3 албатай, 15 албан хаагчтай ажиллахаар

15 орон тоотойгоор, бүтэц, зохион байгуулалт хийгдэн үйл ажиллагаагаа эхэлсэн.

            Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2011 оны А/09 дүгээр захирамжаар:

 Эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтэс,

 Эмнэлгийн тусламжийн хэлтэс,

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй 15 албан хаагчтайгаар бүтэц, зохион байгуулалт дахин шинэчлэн хийгдсэн.

            Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2014 оны А/05 дугаар захирамжаар

Удирдлага, төлөвлөлт санхүү үйлчилгээний хэлтэс,

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс,

 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс гэсэн 3 хэлтэстэй 21 албан хаагчтайгаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орс

Эрүүл мэндийн Сайдын 2020 оны 37, 38 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2023 оны А/10 дугаар захирамжаар

Удирдлага, төлөвлөлт санхүү үйлчилгээний хэлтэс-13 орон тоотой,

 Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс-6 орон тоотой,

 Нийгмийн эрүүл мэндийн төв 7 орон тоотой

Хяналт шалгалтын хэлтэс-3 орон тоотой, нийт 29 орон тоотойгоор Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох, харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангааж, хяналт тавих, үйл ажиллагааг чиглэл болгон ажиллаж байна.

            Хөмрөгийн түүх:

            Тус Эрүүл мэндийн газар нь архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагуудад хэрэглэх архив, албан хэрэг хөтлөлтийн программ   хангамжид тавигдах нийтлэг шаардлага, цахим хэлбэрээр албан хэрэг   хөтлөх нийтлэг журамд нэмэлт, өөрчлөл оруулах тухай”, 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”, 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Архивын Ерөнхий газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”, 2014 оны А/116 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны жагсаалт батлах тухай” тушаал,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалааөр батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгууллагын архивт 2009-2022 оныг хүртэлх байнга хадгалах 191, 70 жил хадгалах 39, түр хадгалах 522, нийт 752 баримтыг данс, бүртгэл үйлдэн хадгалж байна.

            Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны А/53 дугаар тушаалаар “Байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссыг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

            ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД

            Эрүүл мэндийн газрын даргаар:

            Ш.Насанбуян 2000-2005 он

            Л.Түвшинзаяа 2005 оны 11 дүгээр  сараас -2010 оны 7 дугаар сар хүртэл

            Б.Цэцэгмаа 2010 оны 7 дугаар сараас -2013 он хүртэл

            Ц.Мөнх-Од 2013 оноос одоог хүртэл