ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ХУДАЛДАН АВАЛТААР 2022 ОНД 113 НЭР ТӨРЛИЙН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУДАЛДАН АВНА

ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ХУДАЛДАН АВАЛТААР 2022 ОНД 113 НЭР ТӨРЛИЙН ЭМ,  ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУДАЛДАН АВНА

2022 онд ерөнхий гэрээгээр худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл 43-аар
нэмэгдэж, 113 болсон ба 05 сарын 25-ны өдрийн байдлаар Төрийн худалдан авах
ажиллагааны цахим систем https://user.tender.gov.mn/-ийн цахим дэлгүүрээс 2022 оны 02
сар, 2022 оны 05 сард нийт 3 удаагийн захиалга хийж, 2 дахь шатны шалгаруулалтаар
шалгарсан оролцогчидтой гэрээ байгуулан ажиллаж байна.
 2022.02.18-ны өдөр Шивээговь сумын ЭМТ-ийн 24 нэр төрлийн эм, эмнэлгийн
хэрэгслийг худалдан авах нийт 3,241,950 төгрөгийн үнийн дүн бүхий 5 гэрээг
шалгарсан 5 оролцогчтой байгуулж, хэрэгжилтийг ханган ажилласан.
 2022.05.10-ны өдөр Баянтал сумын эрүүл мэндийн төвийн 45 нэр төрлийн эм,
эмнэлгийн хэрэгслийг худалдан авах нийт 4,706,825 төгрөгийн үнийн дүн бүхий 21
гэрээг 13 ханган нийлүүлэх байгууллагатай, Шивээговь сумын ЭМТ-ийн 21 нэр
төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах нийт 1,502,690 төгрөгийн үнийн
дүн бүхий 12 гэрээг 12 ханган нийлүүлэх байгууллагатай тус тус байгуулан
хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
 2022.05.23-ны өдөр Баянтал сумын эрүүл мэндийн төвийн 23 нэр төрлийн эм,
эмнэлгийн хэрэгслийг худалдан авах нийт 13,322,200 төгрөгийн үнийн дүн бүхий 5
гэрээг 5 ханган нийлүүлэх байгууллагатай, Шивээговь сумын ЭМТ-ийн 27 нэр
төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах нийт 24,515,170 төгрөгийн үнийн
дүн бүхий 7 гэрээг 7 ханган нийлүүлэх байгууллагатай тус тус байгуулан
хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Эдгээр худалдан авах ажиллагааны захиалга, шалгаруулалт, гэрээ, шалгарсан болон
шалгараагүй оролцогчдын мэдээлэл, шалтгаан нь https://user.tender.gov.mn/ цахим
системд байршиж, ил тодоор мэдээлэгддэг.