ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаа. Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын орлогч Б.Анхбаяр,  Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2022 оны хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал,  Сүмбэр сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хуучин эмнэлгийн байрыг шинээр засварлан нийт 1.8 тэрбум төгрөгөөр “Эрүүл мэндийн дэмжих төв”-ийг байгуулсан. Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттэй бөгөөд  уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан" гэдгийг хэлэв.

 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулсан. Тус дэмжих төвийн нэг бүрийг хөрөнгө оруулалт 1.8 тэрбум бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 20 гаруй кабинеттай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.